Танилцуулга
Эрхэм уншигч танаа
Ардын уран зохиолч С.Дашдооров агсаны албан ёсны веб хуудсанд тавтай морилно уу. Тус хуудсаар зохиолчийн уран бүтээл, дурсамж тэмдэглэл, архив, зургийн цомгоос та бүхэнд сонирхуулж танилцуулна.
- Намтартай танилцах
- Сонин хачин үүх түүх унших
- Уран бүтээлээс сонирхох
- Зургийн цомгоос үзэх
- С.Дашдооровын тухай дурсамж
МЭДЭЭЛЭЛ
Таны оюун билгийн мэлмийд бид аавынхаа буюу Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын зохиол бүтээлээс хүргэж буйдаа туйлын баяртай байна.
Аав маань Говийн өндөр роман, Өндөр ээж тууж, Хойтон жилийн наадам шүлэг, Монгол найраглал, Бууж мордох хорвоо үгүүллэг, Нар хиртсэн жил кино зэрэг Монголын урлаг, уран зохиолын ертөнцөд сонгодог бүтээлийг туурвиж бүтээжээ. Эдгээр бүтээлийг та бүхний гарт дахин хүргэх ажил удаан дуншсны эцэст ийнхүү гурван боть болж гарч байна.
Эдгээр ботиудад зохиолчийн олонд хэдийн танил болсон бүтээлээс гадна урьд өмнө хэвлэгдээгүй, олны хүртээл хараахан болоогүй шүлэг, өгүүллэг орсон. Тэр дунд “Айлын хүүхэн Алгирмаа” туужаа зохиолч сүүлд засварлаж үлдээсэн бөгөөд энэхүү сүүлийн хувилбарыг ботьд орууллаа.
Бидэнд мэргэжлийн болон сэтгэл санааны харамгүй туслалцаа үзүүлсэн төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярт гүн талархал илэрхийлье.


